Блог уншигдсан тоо

Tuesday, October 26, 2010

Зэв жанжин

Зэв нь Чингис хааны хамгийн алдартай, домогт жанждын нэг юм. Байгуулсан гавьяа зүтгэл, амжилтаараа Сүбээдэй баатартай энэ зэрэгцэхүйц цэргийн жанжин байжээ. Тэрээр Хамаг Монголын бүрэлдэхүүн хэсгийн нэг Тайчуудад харъяалагддаг Бэсүд аймгаас гаралтай хүн байв. Түүний төрсөн он нь тодорхойгүй байдаг бөгөөд 1225 онд нас барсан мэдээтэй байдаг.
Монголын нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан Хүйтэний тулалдаанаас зугтсан Аучу баатараар удирдуулсан Тайчуудыг нэхэн байлдах үеэр Зэв түүний хүзүүг харван шархдуулсан байна. Тулалдаан төгссний дараа Чингис хаан олзлогсдсон хүмүүсээс өөрийг нь харвасан хүнийг олох гэж өөрийн морины хүзүүг хэн харвасан талаар асуухад тэдний дундаас нэгэн хүн сайн дураараа үнэнээ хүлээн түүний морийг бус өөрийг нь харваснаа хэлж, хэрвээ амьд үлдээвэл түүнд үнэнчээр зүтгэхээ амлахад Чингис хаан ихэд сайшаан хүлээн авч, “Зэв” хэмээх нэр хайрлан өөрийн шадар хүмүүсийн нэг болгосон ажээ. Өмнө нь Зэв ноён Зургаадай хэмээх нэртэй байжээ.



Эх сурвалж: Ном зохиолоос 

Saturday, October 23, 2010

Залхуурал

Залхуу гэж ер нь юу вэ? Энэ өвчин үү аль эсвэл зүгээр л хүнд байх ёстой төрөлхийн зан чанар уу?  Залхуу бол өвчин биш, харин хүнд байдаг зан. Гэхдээ зарим нөхдүүд үүнийг өвчин гэж нэрлэдэг нь ч мэр сэр байдаг, тэгж бодох нь арга ч үгүй биз хүн бүрт өөрийн гэсэн бодол байдаг. За за нээх олон долоон юм донгосолгүй сэдэв рүүгээ оръё. Залхуу буюу залхуурал гэдэг зүйл дотроо бас янз янз байна.

Өвчний залхуурал
Магадгүй та стресс, ажлын хэт ачааллаас болж залхуурч байж болно. “Одоо л мөнгө хийхгүй бол амжихгүй. Амрах минь ч яамай байнаа” гэж бодож байгаа бол үнэхээр ажлын ачааллаас болжээ. Мөнгө хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ та чинь төмөр хүн биш шүү дээ. Иймд хэд хоног сайхан амрах хэрэгтэй. Зүгээр орондоо ороод унтах биш, харин агаарт гарч, ном уншиж, кино үзэж, аялаж, усанд сэлж, найзуудтайгаа зугаацаж идэвхтэй амраарай. Тэгээд үүнээс хойш, түүнээс цааш “Ажлыг ажил дээр л хийнэ, харин гэртээ амарна” гэдэг зарчмыг мөрдөх хэрэгтэй.

Улирлын залхуурал
Хавар болмогц залхуу хүрдэг нь бичигдээгүй хууль. Шалтгаан нь нарны туяа хурц болж буйгаас бие организмд А витамин дутагдах. Мөн зуны амралтаа авах гэж яараад хамаг ажлаа амжуулах гэсээр байтал ачаалал эрс өсдөг. Иймд витамин хэрэглэж, цэвэр агаарт зугаалж биеэ тайвшруулж байх хэрэгтэй.

Өдөр уртассаны залхуурал
Бүх хүмүүс “шар шувуу” (шөнө ажиллавал бүтээмжтэй) эсвэл “болжмор” (өдөр ажиллавал бүтээмжтэй) гэсэн 2 төрөлд хуваагддаг гэж дуулсан биз дээ. Yүнийг өөрчлөх маш хэцүү. Иймээс “өөрийнхөө” унтдаг цагт унтаж, сэргэлэн цагтаа ажиллаж энэ залхуурлыг даван туулна. Гэхдээ таны болжмор, эсвэл шар шувуу байх чинь бусад хүмүүст хамаагүй учир ажлаа зохицуулахаас өөр аргагүй. Харин даргатайгаа бол тохиролцож болох байх. Түүнтэй ярилцаж, хувийн ажлын графикаа батлуулж болно шүү дээ. Өглөө 9 цагт биш 11 цагт ирж байна, гэхдээ орой 6 цагт биш харин 9 цагт тарна, хийх ёстой бүх ажлаа хийнэ гэж гуйгаад үзэх хэрэгтэй. Ойлгох ч юм билүү (тэртэй тэргүй ажлын өдрийн тал нь зүгээр өнгөрдөгөөс хойш).

Мэргэжлийн залхуурал
Ажилдаа дургүйгээс болоод маш олон хүмүүс ажил хийхээс залхуурах нь бий. Гэхдээ дургүй гээд ажлаа хаяж болдоггүй. Иймд ажлаараа биш, харин ажилтай байгаагаараа бахархаж сур. Сар бүр боломжийн хэмжээний цалин авна гэдэг бол ажилгүй байхаас хамаагүй дээр. Бас амралт авч, 13 дахь сарын цалин авах боломж зөвхөн ажилтай хүнд л олддог гэдгийг сана. Ядаж л ажлын утас гэж хүнд хэлэх дугаартай байвал гоё шүү дээ.

Ингээд нийтлэлийн төгсгөлд хэлэхэд өөрийгөө хэр залхуу вэ гэдгийг мэдэхийг хүсвэл А4-ийн цаасан дээр ч юм уу тэ сарын дотор юу ёстой тухай жагсаалт гаргаад, түүнийгээ сарын дараа шалгаад үзээрэй, тэгэхэд үр дүн нь мэдэгдэх байх даа.

Tuesday, October 19, 2010

Эвтэй 4 амьтан буюу тумбааш гэж ер нь юу вэ?

Эвтэй 4 амьтдын талаар өөрийн бодлыг та бүхэнтэй хуваалцая. Миний бодлоор энэ бол хэзээ ч боломж үгүй зүйл юм. Яаж ч бодсон байгаль эдгээр 4 амьтанд хоолоо олж идэх өөр өөр чадвар заяасан байхад нэг нэгэн дээрээ давхарлан барин байж хоол олох шаардлага байсан ч юм уу? Жишээлбэл заан дээр авч үзэхэд, хошуугаараа модон дээрх алимыг хөнгөхөн гэх ч нь аваад идчихнэ тийм үү? Сармагчин бол бүр ч ядах юмгүй модонд авираа л болоо ш дээ. Туулайнд бол заавал тэр алимыг идэх гээд байх шаардлага байхгүй, учир нь туулай нь үндсээр хооллодог амьтан, за тэгээд иддэг байсан ч хөөрхий туулай модноос унахыг алим хүлээсээр өлбөрч үхэх байлгүй дээ. Тагтаанд бас л хэрэггүй, талхны үүрмэг будаахнаар хооллодог учраас. За миний хувьд нэг иймэрхүү бодолтой байдаг юм "Эвтэй 4 амьтан"-ы талаар.

Saturday, October 16, 2010

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ 24 ПРАКТИК АРГА

 



Та өсөж дэвшихийг хүсдэг үү? Өөрийгөө байнга хөгжүүлж, минут бүрийг үр бүтээлтэй байлгахыг хүсдэг үү? Тэгвэл энэ зөвлөгөөг тийм хүмүүст зориулж байна.
Эдгээрийг хэрэгжүүлээд өсөж дээшлээрэй.
1.    Өдөр бүр ном унш. Ном бол хүний тархийг задалж, амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг. Их юм унших тусам тархинд байх мэдлэг тэлэхээс гадна таны бүх мэдлэг системчилэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэх юм.
2.    Шинэ хэл сур. Шинэ хэл сурна гэдэг шинэ соёлтой танилцаж байгаа хэрэг билээ.
3.    Шинэ хоббитой бол. Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спорт, хөгжим юу ч байж болно. Шинэ зүйл сурах, шинэ ур чадвар эзэмших нь бие болоод сэтгэлийг өөрөөр сэтгэхийг шаарддаг.
4.    Шинэ курсэд бүртгүүл. Танд хамрагдахыг хүсдэг курс, дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж. Урт хугацаатай байх албагүй. Хамгийн гол нь танд гоё  дурсамж, сайн туршлага үлдээх ёстой юм.
5.    Айдсаа ялан дийл. Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айсан айдас, эрсдэл хийхээс айх гээд энэ бүх айдас биднийг өсөж дэвшихэд саад хийсээр байдаг.
6.    Ур чадвараа дүгнэ. Хүн бүр аливаа зүйлд өөр өөр ур чадвартай байдаг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүл. Өөрөөр хэлбэл бүх зүйлд төгс болох гэж хичээ.
7.    Эрт бос. Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээд үд хүртэл унтдаггүй.
8.    Дасгал тогтмол хий. Идэвхтэй амьдрал зөвхөн хичээл, ажил бус бас идэвхтэй дасгал хөдөлгөөнийг шаарддаг. Тэгэхээр долоо хоногт 1-2 удаа спортоор хичээллэх эсвэл дасгал хийж байх хэрэгтэй.
9.    Өөрийн ирээдүйн амьдралаа төлөвлөж бич. Ирээдүйд хэн болохыг хүсэж байгаа, 5 жилийн дараа хаана байх, хэдэн төгрөгний орлого хүсэж байгаа гээд бүгдийг бичиж төлөвлөх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ байнга харж, түүндээ хэрхэн хүрэх талаар бодож төлөвлөж байх хэрэгтэй.
10.    Дасал болсон газраасаа холд. Жинхэнэ үр дүн хүнд хөдөлмөрийн дүнд бий болдог. Амар тайван газар хүн хөгжиж дэвших нь ховор. Тиймээс ямар нэг өөр зүйлсийг хий. Огт очиж үзээгүй газар оч.
11.    Өөрийгөө сорь. Өрсөлдөөн, сорилт хүнийг хатуужуулдаг. Хэл сурч байгаа бол сард хэдэн шинэ үг сурч чадахаа хар. Хэрвээ турах гэж байгаа бол сард хэдэн хил хасаж чадахаа үз.
12.    Бусдын бодлыг сонс. Хүн өөрийн дутагдалаа харж чаддаггүй. Харин бидний дутагдалыг хөндлөнгийн хүн хамгаас сайн олж хардаг билээ. Тиймээс үе үе өөрийн талаарх бусдын бодлыг сонсож бай.
13.    Хийх ажлын төлөвлөгөө гаргаж сур. Төлөвлөгөөгүйгээр ажиллах нь заримдаа их зүйлийг амжуулахад хүргэдэг ч ихэнх тохиолдолд үр бүтээл муутай байдаг. Өдөр бүр орой унтахаасаа өмнө эсвэл ажил тарахын өмнөхөн маргааш хийж амжуулах ажлын төлөвлөгөөнүүдээ гаргаж занш. Харин тэрхүү төлөвлөгөөгөө аль болох шахуу, үр бүтээлтэй байхаар төлөвлө. Хамгийн гол нь төлөвлөгөөний дагуу ажиллах нь гол нь гэдгийг санаарай.
14.    Өөрийн сул талаа зас. Хүн бүрт сул тал гэж байдаг. Өөрийн сул талуудаа жагсааж бичээд эхнээс нь ажиллаж эхэл. Ямар сул талаа хэрхэн засах талаар төлөвлөгөө гарга. Харин хэсэг хугацааны дараа та цоо шинэ хүн болсон байх болно.
15.    Таныг гайхашруулдаг хүмүүсээс суралц. Таныг хэн гайхашруулдаг вэ? Тэдэнд таны бас өөртөө эзэмшихийг хүссэн ур чадвар байгаа. Тэгвэл яг чухам ямар зан чанар нь таныг гайхашруулаад байна вэ? Та хэрхэн тэрхүү чадварыг эзэмших вэ?
16.    Муу зуршилаасаа сал.
17.    Шинэ зуршилтай бол. Эрт босох, ном унших, өдөр бүр шинэ үг сурах, өдөр бүр шинэ найзтай болох гээд өөрт хэрэгтэй шинэ зуршилыг өөртөө хэвшүүл. Зөв хэвшил хүний амжилтанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
18.    Сөрөг хүмүүсээс хол бай. Хаа ч очсон сөрөг энергитэй хүмүүс олон байдаг. Аль болох тэдний хажууд байхаас татгалз.
19.    Хэцүү хүмүүстэй харьцаж сур. Хэдий харьцахад хэцүү ч салж болдоггүй хүмүүс гэж байдаг. Жишээ нь ажил дээр, сургууль дээр гэх мэт. Хэдий тэд таны нервийг барж байсан ч тэдний аргыг олж харьцаж сур. Тэдэнтэй харьцаж сурсанаар та ирээдүйд ямар ч хүмүүстэй харьцаж чадна гэсэн үг.
20.    Журнал хөтөл. Журнал хөтлөх нь өөрийгаа хянах сайн арга. Өөрт тохиолдсон явдал, хэрхэн шийдвэр гаргасан, шийдвэр ямар үр дүн дагуулсан, энэ асуудлын талаар 3дагч этгээд ямар үзэл бодолтой байсан гээд өөрийн мэдэж авсан, туршлага суусан зүйлсээ бичиж тэмдэглэх нь таныг тэнцвэртэй байлгахад тусалдаг.
21.    Шатар тоглож сур. Сэтгэхүй хөгжүүлдэг тоглоомуудыг тоглож сурах нь амьдралд хэрэгтэй олон стратегиудыг зааж өгдөг байна.
22.    1 сарыг сорилтын сар болго. Ингээд сарын дотор ямар нэг зорилт тавь. Жишээ нь 5 кг хасах, боть ном уншиж дуусгах гэх мэт.
23.    Өнгөрсөнийг тавьж явуул. Өнгөрсөнд болсон таагүй үйл явдал таныг заримдаа гонсойлгодог уу? Хэрвээ тийм бол яг одоо тэдгээрийг тавьж явуул. Тавьж явуулахгүй бол таныг хойш чангааж, урагшлах замд тань саад хийсээр байх болно. Өнгөрсөнийг мартаад, өөрийгөө уучил.
24.    Өдөрт заавал нэг удаа өөрийгөө хөгжүүлэх нийтлэл, зөвлөгөө уншиж бай.

dawalgaa.com

Friday, October 15, 2010

Монголчуудын талаархи Орос нөхдүүдийн ташаа ойлголтоос

Биднийг хамгийн сайн мэддэг ард түмний нэг. Гэхдээ дотроо ялгаатай.
Үндсэн угсаатан болох Славянчуудын хувьд тэдний хөгжил цэцэглэлтэд Чингис хаан, түүний үе залгамжлагчдын байлдан дагуулал үнэхээр их гай болсон бөгөөд царцаа мэт /өдгөө ч “тэнгэр харанхуйлж ирээ л…” гээд дээрх зүйрлэл амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд тухайн үеийн байлдааны стратеги, тактик орчин үеийнхээр мэдээлэл-сэтгэл зүйн дайн, PR-ийн чадварын үр дүн байснаас биш бид оросуудаас л олон байв гэж хөөрхий/ их цэрэг дайчид нь тэдний хот тосгод, хүн амыг баруун солгойгүй устгасан хэмээн Монголчуудыг гомдолтойгоор буюу сөргөөр ойлгох хандлага түгээмэл. Цаашлаад европын соёл иргэншлийг устгах байсан зэрлэгүүдийн довтолгоог хамгаалаад өөрсдөө хохирсон үндэстэн хэмээн ямар нэг зөвтгөл хайхыг хичээдэг. Үүнд Сталины үеэс социалист үзэл суртал, Марксист-ленинист түүхийн шинжлэх ухааны хандлага, түүх бичлэг, заах арга зүй гол нөлөө үзүүлсэн. Гэхдээ Монгол хэмээх нэрийг Татартай хавсруулан “Татар-Монголын дарлал” хэмээх түүхэн үечлэлийг дунд болон их дээд сургуулийн түүхийн ухааны хичээлд нь албан ёсоор заадаг. /Ингээд байхаар ч яаж эергээр хүлээж авахав/
Тэрнээс биш орчин үеийн түүхэнд ялангуяа дэлхийн 2-р дайны ялалтад Монголчуудын цаашлаад Монгол угсаатны /халимаг буриадуудыг багтаагаад. Нөхдүүд ч 2 талд ажиллачихсан тал бас бий/ оруулсан хувь нэмрийн тухай ойлголт лавтай бидний төсөөлдгөөс л үлэмж хязгаарлагдмал.
Харин сүүлийн үед Монголчууд хийгээд татааруудын Оросын нийгэм-улс төр, цэрэг арми, олон улсын харилцааны сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмэр, ач холбогдлын талаар нийгмийн шинжлэх ухаан /Н.Гумелевийг эс тооцон/, улс төрийн хүрээнийхэнд эергээр авч үзэх, үнэлэх хандлага тодорхой хэмжээгээр өсч буй гэж үзэж болно. Тухайлахад оросын улс төрийн түүхэн үйл явцад Монголчуудын байлдан дагуулал улс төрийн модернизаци буюу шинэчлэл болсон тухай санааг томоохон улс төр судлаачид дэвшүүлсэн нь бий.
Өөр нэг хандлага бол Оросын бага үндэстнүүд болох татар /хүн амын хувьд ОХУ-д 2-рт жагсана/, чечень, халимаг, буриадууд, тува, алтай болон бусад ястнуудын хувьд нэг удам гаралтай хэмээн өөриймсөх, элгэмсэх хүсэл сонирхол бий. Угаас их үндэстний дэргэдэх бага үндэстнүүд ямар нэг гомдол цөхрөл, өмөөрөл хайх үзэл тээж явдаг нь зүй тогтол. Хэрэв өдгөө бид дэлхийн түвшинд биш юмаа гэхэд бүс нутгийн түвшинд нөлөө бүхий улс гүрэн байсан бол тэд бидэнтэй нэг блок болж, нэгдэж нийлэх, төвлөрөхөөс аваад бүс нутгийн түвшинд зонхилох байр суурь бүхий хүчирхэг угсаатан болох асуудлыг биднээс үл харгалзан өөрсдөө санаачилж эхлэх байсан гэдэгт итгэлтэй байна. Түрэг гаралтай, ислам шашинтнаас бусад Монгол угсаатнуудын хувьд ихээр оросжин уусч байгаа нь . 

Улс төр судлаач Д.Мягмарсүрэнгийн нийтлэлээс иш татав.



улс төрийн талаарх багахан ойлголтоос

Улс төрийн шинжлэх ухааны хичээл нэрээр гарсан энэ хошигнол нь ердөө 2 үнээгээр төлөөлүүлэн тухайн нийгмийн онцлогийг гаргасан сонирхолтой хошигнол байна лээ. Өөр олон ч хувилбар байна. За тэгээд хичээлээ уншицгаая.




Ардчилагчид   
Чи хоёр үнээтэй.
Харин хөрш чинь юу ч үгүй
 Чи өөрийн азтай байгааг буруу зүйл гэдгийг мэдэрдэг

Бүгд найрамдахчууд   
Чи хоёр үнээтэй
Харин хөрш чинь хоосон
Тэгээд юу гэж?

Социалистууд   
Чи хоёр үнээтэй
Төр нэгийг нь авч нөгөөг нь хөршид чинь өгнө
Чи хөршийнхөө үхрийг хамтран хэрхэн маллах тухай тохиролцон улмаар хоршоолол үүсгэнэ.

Коммунистууд    
Чи хоёр үнээтэй.
Төр чамайг сүүгээр хангахын тулд бүгдийг нь хураана.
Чи сүүгээ авахын тулд эцэс төгсгөлгүй оочирт зогсоно.
Сүү хэдийнэ гашилсан байх бөгөөд бас өндөр үнэтэй байна.

Америк: капиталист загвар    
Чи хоёр үнээтэй.
Чи нэгийг нь зарж оронд нь бух худалдаж авснаар үхэр сүрэгтэй болно.

Америк: хүнд сурталт загвар    
Чи хоёр үнээтэй.
Засгийн газрын шинэ ферм хөтөлбөрийн хүрээнд нэг үнээг чинь буудаж устгасныхаа төлөө болон нөгөө үнээний чинь сүүнд зохих төлбөрийг төлөх хэдий ч дараагаар нь сүүг шуудуу руу асгана.

Америкийн хэв маяг    
Чи хоёр үнээтэй
Нэгийг нь зарах хэрнээ буцааж өөртөө түрээслэн, нөгөөд нь зориулан IPO буюу шинээр хувьцаа гаргахаар зарлана. Хоёр үнээнээсээ 2 дахин илүү сүү гаргуулахаар хүчлэнэ. Эцэстээ нэг үнээ нь эцэж үхэхэд чи гайхаж хоцроно. Шинжээчдэд юу болснийг өгүүлэхэд тэд чамд дордсныг чинь хэлээд зардлаа бууруулахыг зөвөлнө. Улмаар хувьцаа чинь өсч эхлэнэ.

Франц хэв маяг    
Чи хоёр үнээтэй
Чи 3 үнээтэй болохыг хүсч байгаа тул ажил хаялт зарлана.
Чи үдийн цайндаа явж, бас дарс шимнэ. Амьдрал үнэхээр жаргалтай.

Япон хэв маяг   
Чи хоёр үнээтэй
Тэдгээрийг жирийн үнээнээс 1,5 дахин болгож өөрчлөөд 20 дахин илүү сүү үйлдвэрлэнэ. Үнээнүүд өөрсдийг нь галт тэргээр итгэмээргүй бөөндөн зөөдгийг мэдэж авна. Улмаар тэдний хамгийн шилдгүүдийг үхрийн сургуульд явуулж эхлэнэ.

Герман хэв маяг   
Чи хоёр үнээтэй
Тэдгээрийг шаргал өнгөтэй төдийгүй шар айраг ууж улмаар өндөр чанартай сүү өгөхийн зэрэгцээ цагт 100 миль хурдалдаг болгож инженерчлэнэ. Харамсалтай нь тэд жилд 13 долоо хоног амралт авахыг шаардаж эхлэнэ.

Итали хэв маяг    
Чи хоёр үнээтэй, гэхдээ тэдгээрийг хаана байгааг үл мэднэ. Үнээгээ эрж орчноо ажиглангаа сайхан хүүхэн олж харна. Үдийн цайндаа завсарлана. Амьдрал сайхан байнаа гэж.

Орос хэв маяг    
Чи хоёр үнээтэй
Чамд бас архи бий.
Үнээгээ тоолох үед чамд 5 үнээ байгааг мэдэж авна.
Чамд ахиад архинаасаа хүртэнэ.
Үнээгээ дахин тоолох үед бүр 42 үнээтэйгээ мэдэж авна.
Мафи үүнийг илрүүлж мэдээд, булааж авсан ч чи үнэхээр олон үхэртэй нэгэн.  

Талибан хэв маяг    
Чиний бүх үхэр Афганстанд байдаг, тэдгээр нь нийт хоёр. Чи сүүг нь авч чаддаггүй учир нь хэн нэгний биеийн аль нэг хэсэгт хамаагүй хүрч болохгүй. Америкийн засгийн газар сүүн бүтээгдэхүүн олох өөр эх үүсвэрт зориулан 40 сая долларын баталгаа гаргаж өгсөн ч тэрхүү мөнгө зэвсэг худалдаж авахад зарцуулдаг.

Ирак хэв маяг   
Чи хоёр үнээтэй
Тэд хаа нэгтээ нуугдаж байгаа.
Тэд мөөрөлтөө радио долгионоор дамжуулдаг.

Польш хэв маяг   
Чи хоёр бухтай
Ажилчид тэдгээрээс сүүг нь авахаар байнга зэрэмдэглэж улмаар алсан.

Бельги хэв маяг   
Чи нэг үнээтэй
Үнээ чинь сэтгэцийн өвчтэй. Заримдаа тэр өөрийгөө франц заримдаа фламанд гэж боддог.
Фламанд үнээ Франц үхэртэй хамт байхыг хүсдэггүй.
Франц үхэр Фламанд үнээний сүүг хяналтандаа  байлгахыг хүсдэг.
Үнээ өөрийг нь таллан хуваах зөвшөөрөл хүсдэг.
Үнээ үхэхдээ жаргалтай.

Флорида хэв маяг
Чи хар, бор хоёр үнээтэй.
Аль сайхан харагдаж байгаад нь хүмүүс саналаа өгдөг.
Зарим нь борыг шилдэг хэмээн зориудаар саналаа өгдөг бол нөгөө хэсэг нь хард санамсаргүйгээр саналаа өгдөг. Харин зарим нь хоюуланд нь бүр зарим нь хэнд нь ч өгдөггүй.   
Нэг хэсэг нь алинд нь саналаа хэрхэн өгөхөө ч тодорхойлж чаддаггүй. Эцэст нь муж улсаас гадуур хэсэг бүлэг залуус аль сайхан харагдаж байгаа гэж бодох ёстойг чинь хэлээд өгнө.

Калифорни хэв маяг    
Чи сая үнээтэй. Тэд калифорний бяслаг хийдэг. Зөвхөн 5 нь англиар ярьдаг. Нилээд хэсэг нь хууль бусаар амьдардаг.
Арнольд Шварцеггер том дэлэнтэй хэн нэгэнд нь дуртай.