Блог уншигдсан тоо

Tuesday, October 26, 2010

Зэв жанжин

Зэв нь Чингис хааны хамгийн алдартай, домогт жанждын нэг юм. Байгуулсан гавьяа зүтгэл, амжилтаараа Сүбээдэй баатартай энэ зэрэгцэхүйц цэргийн жанжин байжээ. Тэрээр Хамаг Монголын бүрэлдэхүүн хэсгийн нэг Тайчуудад харъяалагддаг Бэсүд аймгаас гаралтай хүн байв. Түүний төрсөн он нь тодорхойгүй байдаг бөгөөд 1225 онд нас барсан мэдээтэй байдаг.
Монголын нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан Хүйтэний тулалдаанаас зугтсан Аучу баатараар удирдуулсан Тайчуудыг нэхэн байлдах үеэр Зэв түүний хүзүүг харван шархдуулсан байна. Тулалдаан төгссний дараа Чингис хаан олзлогсдсон хүмүүсээс өөрийг нь харвасан хүнийг олох гэж өөрийн морины хүзүүг хэн харвасан талаар асуухад тэдний дундаас нэгэн хүн сайн дураараа үнэнээ хүлээн түүний морийг бус өөрийг нь харваснаа хэлж, хэрвээ амьд үлдээвэл түүнд үнэнчээр зүтгэхээ амлахад Чингис хаан ихэд сайшаан хүлээн авч, “Зэв” хэмээх нэр хайрлан өөрийн шадар хүмүүсийн нэг болгосон ажээ. Өмнө нь Зэв ноён Зургаадай хэмээх нэртэй байжээ.



Эх сурвалж: Ном зохиолоос 

1 comment: