Блог уншигдсан тоо

Saturday, November 6, 2010

Хабул хаан

http://t2.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQafehXM_0n-TFsv1vunI7RpITU02TyaMpHvVn5BFrfkaT6VHA&t=1&usg=__mxAWeQn0cy7YPbpI27ZV46Fswyg=Чингис хааны элэнц эцэг Хабул хаан нь 12-р зууны эхэн ба дунд үе буюу Кидан гүрний мөхөж (1125) ба Жүрчидийн Алтан улс байгуулагдаж байсан (1115) цаг үед Боржигин, Тайчуудын овгуудыг нэгтгэсэн Хамаг Монгол аймгийн хаан (ойролцоогоор 1123-1150) байжээ. Хабул хаан нь Боданчар мунхагийн үр удам болох Тумбинай цэцэний хүү бөгөөд түүний хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг болох Есүхэй баатарын эцэг болно. Хабул хаан 1135 оны үед Өмнөд Хятадын Сүн улстай дайтаж байсан Алтан улс руу довтолж байжээ. Мөн Алтан улсын Шизон хааны сахлыг согтуугаар татан зулгаасан гэж тэмдэглэгдсэн байдаг. Барьж авчирахаар илгээсэн элч нарыг нь Хабул хаан устгасанд Шизон хаан цэрэг гарган илгээсэнд Хабул хаан бут цохин ялалт байгуулжээ.
Түүний удаа дараагийн цэрэг дайны амжилтын дүнд Алтан улс Хамаг Монголын Ханлигтай 1149-өөс 1150 оны үед найрамдлын гэрээ байгуулахад хүрч Хабул хааныг Хамаг Монголын хаан хэмээн хүлээн зөвшөөрч байжээ. Хабул хаан нас барахдаа өөрийн долоон хүүгээс бус харин Тайчуудын Амбагайд хаан сууриа залгамжлуулан үлдээсэн байна. Амбагай хаан тун удалгүй 1150 онд Татар аймагт баригдан Алтан улсад хүргэгдэн модон илжигэнд тэлэгдэн алуулсны дараа Хамаг Монголын хаан сууринд Хабул хааны дөрөв дахь хүү Хутула хаан суужээ.
Хабул хаан Гоо Хулгуа гэдэг хатантай, Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хутула хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэсэн долоон хүүтэй байсан байна. Хабул хаан нь Боданчар мунхагийн үр удам бөгөөд Хиад Боржигин овгийн өвөг болно.

Эх сурвалж: Монголын нууц товчоо болон өөр бусад түүхийн баримтуудаас

No comments:

Post a Comment