Блог уншигдсан тоо

Friday, October 15, 2010

Монголчуудын талаархи Орос нөхдүүдийн ташаа ойлголтоос

Биднийг хамгийн сайн мэддэг ард түмний нэг. Гэхдээ дотроо ялгаатай.
Үндсэн угсаатан болох Славянчуудын хувьд тэдний хөгжил цэцэглэлтэд Чингис хаан, түүний үе залгамжлагчдын байлдан дагуулал үнэхээр их гай болсон бөгөөд царцаа мэт /өдгөө ч “тэнгэр харанхуйлж ирээ л…” гээд дээрх зүйрлэл амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд тухайн үеийн байлдааны стратеги, тактик орчин үеийнхээр мэдээлэл-сэтгэл зүйн дайн, PR-ийн чадварын үр дүн байснаас биш бид оросуудаас л олон байв гэж хөөрхий/ их цэрэг дайчид нь тэдний хот тосгод, хүн амыг баруун солгойгүй устгасан хэмээн Монголчуудыг гомдолтойгоор буюу сөргөөр ойлгох хандлага түгээмэл. Цаашлаад европын соёл иргэншлийг устгах байсан зэрлэгүүдийн довтолгоог хамгаалаад өөрсдөө хохирсон үндэстэн хэмээн ямар нэг зөвтгөл хайхыг хичээдэг. Үүнд Сталины үеэс социалист үзэл суртал, Марксист-ленинист түүхийн шинжлэх ухааны хандлага, түүх бичлэг, заах арга зүй гол нөлөө үзүүлсэн. Гэхдээ Монгол хэмээх нэрийг Татартай хавсруулан “Татар-Монголын дарлал” хэмээх түүхэн үечлэлийг дунд болон их дээд сургуулийн түүхийн ухааны хичээлд нь албан ёсоор заадаг. /Ингээд байхаар ч яаж эергээр хүлээж авахав/
Тэрнээс биш орчин үеийн түүхэнд ялангуяа дэлхийн 2-р дайны ялалтад Монголчуудын цаашлаад Монгол угсаатны /халимаг буриадуудыг багтаагаад. Нөхдүүд ч 2 талд ажиллачихсан тал бас бий/ оруулсан хувь нэмрийн тухай ойлголт лавтай бидний төсөөлдгөөс л үлэмж хязгаарлагдмал.
Харин сүүлийн үед Монголчууд хийгээд татааруудын Оросын нийгэм-улс төр, цэрэг арми, олон улсын харилцааны сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмэр, ач холбогдлын талаар нийгмийн шинжлэх ухаан /Н.Гумелевийг эс тооцон/, улс төрийн хүрээнийхэнд эергээр авч үзэх, үнэлэх хандлага тодорхой хэмжээгээр өсч буй гэж үзэж болно. Тухайлахад оросын улс төрийн түүхэн үйл явцад Монголчуудын байлдан дагуулал улс төрийн модернизаци буюу шинэчлэл болсон тухай санааг томоохон улс төр судлаачид дэвшүүлсэн нь бий.
Өөр нэг хандлага бол Оросын бага үндэстнүүд болох татар /хүн амын хувьд ОХУ-д 2-рт жагсана/, чечень, халимаг, буриадууд, тува, алтай болон бусад ястнуудын хувьд нэг удам гаралтай хэмээн өөриймсөх, элгэмсэх хүсэл сонирхол бий. Угаас их үндэстний дэргэдэх бага үндэстнүүд ямар нэг гомдол цөхрөл, өмөөрөл хайх үзэл тээж явдаг нь зүй тогтол. Хэрэв өдгөө бид дэлхийн түвшинд биш юмаа гэхэд бүс нутгийн түвшинд нөлөө бүхий улс гүрэн байсан бол тэд бидэнтэй нэг блок болж, нэгдэж нийлэх, төвлөрөхөөс аваад бүс нутгийн түвшинд зонхилох байр суурь бүхий хүчирхэг угсаатан болох асуудлыг биднээс үл харгалзан өөрсдөө санаачилж эхлэх байсан гэдэгт итгэлтэй байна. Түрэг гаралтай, ислам шашинтнаас бусад Монгол угсаатнуудын хувьд ихээр оросжин уусч байгаа нь . 

Улс төр судлаач Д.Мягмарсүрэнгийн нийтлэлээс иш татав.



No comments:

Post a Comment