Блог уншигдсан тоо
Tuesday, October 19, 2010
Эвтэй 4 амьтан буюу тумбааш гэж ер нь юу вэ?
Эвтэй 4 амьтдын талаар өөрийн бодлыг та бүхэнтэй хуваалцая. Миний бодлоор энэ бол хэзээ ч боломж үгүй зүйл юм. Яаж ч бодсон байгаль эдгээр 4 амьтанд хоолоо олж идэх өөр өөр чадвар заяасан байхад нэг нэгэн дээрээ давхарлан барин байж хоол олох шаардлага байсан ч юм уу? Жишээлбэл заан дээр авч үзэхэд, хошуугаараа модон дээрх алимыг хөнгөхөн гэх ч нь аваад идчихнэ тийм үү? Сармагчин бол бүр ч ядах юмгүй модонд авираа л болоо ш дээ. Туулайнд бол заавал тэр алимыг идэх гээд байх шаардлага байхгүй, учир нь туулай нь үндсээр хооллодог амьтан, за тэгээд иддэг байсан ч хөөрхий туулай модноос унахыг алим хүлээсээр өлбөрч үхэх байлгүй дээ. Тагтаанд бас л хэрэггүй, талхны үүрмэг будаахнаар хооллодог учраас. За миний хувьд нэг иймэрхүү бодолтой байдаг юм "Эвтэй 4 амьтан"-ы талаар.
Subscribe to:
Post Comments (Atom)
Уг нь их бодож тунгааж юмны учир олох гэж байгаа юм шиг эхэлснэ гэнэт л за энэ байнаа миний бодол гээд дуусгачихаар яалтачгүй 1 юм дутагдаж байгаам шиг харагдаад байна.
ReplyDeleteConclusion гэхимүда, дүгнэлт бичээд бүтэн article маягийн юм болгоод, энэ дүр зурган дээр болоод байгаа зүйлийг нийгэмд болж бга ямар 1 процесстэй холбоод тайлбарлах ч юму тиймэрхүү маркийн болговол уг нь их зүгээр байхаа.
Ер нь хүмүүс эвтэй дөрвөн амьтан байж л байдаг хэн нь хаанаа байрладаг л гэж мэдэхээс, яг ямар учраас тэгээд байгаам, тэгэх хэрэг байсан ч юму гэж бодох нь ховор. Хүний хараагүйг харна гэдэг дотроосо хөгжиж буйн шинж бизээ ах минь.